2011-03-13
эмблемний тухай

Манчестер Юнайтед

Тэртээ 1878 онд Манчестер хотын Newton Heath төмөр замын өртөөний хэсэг ажилчид нэгдэн Newton Heath L&YR F.C хэмээх хөлбөмбөгийн клуб байгуулсан нь өдгөөгийн алдарт Манчестер Юнайтед клубын эхлэл болжээ. 1900-аад оны эхэн үед клуб санхүүгийн хямралд орж хүндхэн байх үед хотын шар айрагний үйлдвэрийн эзэн Давиес гэгч өгөөмөр сэтгэл гаргаж клубыг ивээн тэтгэснээр МанЮ агуу баг болох эхлэлээ тавьсан. Үүний дараа клубын эзнээр томилогдсон Давиес удирдах зөвлөлийн анхны уулзалтаар багий нэрийг солих санал дэвшүүлсэн байна. Ингээд Manchester Central ,Manchester Celtic зэрэг олон хувилбар дэвшүүлсний эцэст италийн цагаач Луйс Рока гэгч залуугийн санал болгосон Манчестер Юнайтед хэмээх нэрийг сонгож 1902 оны 4 сарын 26-нд албан ёсоор баталжээ. Мөн өмнө нь өмсдөг байсан ногоон алтлаг өнгийн өмсгөлийг сольж улаан цагаан өнгөөр гангарах болсон байна. Харин эмблемний хувьд эхэн үедээ Манчестер хотын сүлд болох дээрхи эмблемийг зүүж байгаад 1960-аад оноос өнөөгийн төрхөө олсон. Гэхдээ тухайн үед "улаан чөтгөр” хэмээх нэршил гарч ирээгүй байсан болохоор одоогийн чөтгөрийн дүрсний оронд Манчестрийн сүлдний 3 хөндлөн зураас байжээ. 1945–1969 оны хооронд клубыг удирдаж гайхалтай амжилтанд хүргэсэн Матт Басби хэмээх шотланд эрхэм 60-аад оны эхэн үед Улаан чөтгөр гэдэг нэрийг гаргаж иржээ. Тэрээр  Salford гэх улаан өмсгөлтэй регбийн багийн тоглолтын ажиж суухдаа хүмүүс тэднийг Улаан чөтгөрүүд хэмээн дуудаж байгаа нь таалагдаж клубтээ "зээлэхээр” шийдсэн аж. Энэ нэр  удалгүй олны дунд түгснээр 1970-аад оны эхэн үеэс клубын эмблемэн дээр улаан чөтгөрийн дүрсийг байрлуулах болсон аж. 1998 онд сүүлийн удаа клубын эмблемэнд өөрчлөлт оруулж Football club хэмээх үгийг хассан байна.

 

Ливерпуль

1892 онд Анфиелд цэнгэлдэхийг Евертонд түрүүсэлдэг байсан Бизнесмен Жон Холдинг гэгч нөхөр Ливерулийг үндэслэсэн. Тухайн үедээ клубыг Everton Athletic гэж нэрлэхээр ярьж байсан ч ФА-н зүгээс нэрээ солихийх шаардсан учир хотынхоо нэрээр нэрлэгдсэн аж. Өмсгөлийн өнгөний тухайд  клуб байгуулагдсан эхний жилүүддээ Евертоны адил цэнхэр-цагаан өмсгөлийг өмсөж байгаад 1894 оноос ”улаан” өнгийг сонгосон. 1960 он хүртэл улаан-цагааныг хослуулж гангардаг байсан бол тэр үеэс өмсгөлөө бүхэлд нь улаан болгожээ. Хотон шувуунуудыг домогт менежер Билл Шанкли (1959-1974) нэгэнтээ ”Улаан өнгө эрч хүч, аюул заналыг илэрхийлдэг. Тиймээс бидний өмсгөлийн өнгө  эсрэг багийнхандаа сэтгэлзүйн дарамт учруулдаг байх” гэжээ. Та бүхэн Анфиелд Роад руу ордог гол хаалгыг Shankly Gate  буюу Шанклийн хаалга гэж нэрлэдгийг мэдэх байх. Үүний учир нь Билл Шанкли клубыг доод дививзионд унасан хүнд үед нь эргэн босгож, хүчирхэг баг бүрдүүлж чадсанаар барахгүй клубын түүхэнд үлдэх аугаа амжилт үзүүлсэн болохоор нь ийн нэрлэсэн аж. Ливерпулийн логоны дээд хэсэгт уг Шанкли Гэйтийн дүрс байдаг.  Бид бүхний мэдэх You”ll never walk alone дууг 1960-аад оны үед Англид хүчээ авч байсан Ливерпудлиан Мерсибит хэмээх хамтлаг гаргаж ирсэн ба тэр цагаас Ливерпулийн фенүүдийн уухай болсон ажээ. Харин гол хэсэг дэх Хотон шувуу нь Ливерпуль хотын сүлд аж. Уг шувууны домог нь "Дундад зууны үед Британы арлыг Жон  хэмээх хаан захирч байлаа. Тэр хаан Ливерпуль хотноо гэгээн цол авах ёслол үйлдэж байсан ба түүнийг үхсэний дараа оршуулсан газрынх ойролцоо бүргэд, хотон хоёрын эрлийз Liverbird хэмээх амьтан гарч ирсэн байна. Ингээд энэ шувуу Ливерпуль хотын бэлэгдэл болсон бөгөөд уг шувуугаар Английн хааны удмыг бэлгэддэг ажээ”. Логоны хоёр талд байрлах бамбар нь 1989 онд Холсборо цэнгэлдэхийн ослоор нар барсан 96 дэмжигчийн дурсгалд зориулагдсан аж. 2005 онд 5 дахь Аваргуудын лигийн цомоо хүртсэний дараа тэд УЕФА-с ийм эмблем хүлээн авсан. Аваргүүдын лигт зөвхөн 5 буюу түүнээс дээш түрүү, эсвэл 3 дараалан түрүүлсэн баг л ийм хүндлэлийг хүртэх эрхтэй.

 

Челси

Лондоны Язгууртнууд гэгддэг Челси клуб өөрийн 100 жилийн түүхэндээ цөөнгүй эмблемийг хэрэглэж байсан. 1905 онд Анри Аугустс Мирс хэмээх бизнесмен өөрийн дүү Жофеф Мирсийн хамт Лондоны өмнөд хэсэгт Стэмфорд Бриж цэнгэлдэхийг худалдан авч клубыг байгуулсан түүхтэй. 1950-иад он хүртэл клубыг Тэтгэвэр авагчид хэмээн нэрлэдэг байсан нь санаандгүй хэрэг  бус. Британий армийн тэтгэвэрт гарсан дайчдын асрамжын газар Челси дүүрэгт оршдог байснаас ийн нэрлэх болсон гэнэ. 1952-1961 онд Челсиг дасгалжуулсан Тед Дрек хэмээх эрхэмд энэ хоч таалагдсангүй тул клубын эмблемэн дээрээс ахмад дайчны дүрсийг авч хаян CFC гэсэн үсэгтэй шинэ логог гаргаж иржээ. Гэвч тун удалгүй Лондоны Челси дүүргийн сүлд болсон Арслангийн дүрстэй шинэ эмблем гарч ирсэн. Энэхүү лого нь өнөөгийн бидний харж буй эмблемний эх болсон гэж хэлж болно. 1989 онд клубын шинэ эзэд ашиг олохын тулд дахин шинэ лого хийсэн нь шар өнгийн Арслангийн дүрстэй CFC буюу Chelsea Football Club гэсэн үсэгтэй байлаа. Энэ эмблемийг 19 жилийн турш энгэр дээрээ зүүсний эцэст 2004 онд фенүүдийн шаардлагаар хуучин логог боловсронгуй болгож сэргээсэн ба энэ нь Роман Абрамовичийн байгуулсан шинэ Челсигийн бэлгэ тэмдэг болсон билээ. Логоны хоёр тал дахь сарнайн дүрс нь Англи орныг бэлгэдэж байгаа бол бөмбөг нь ямар нэгэн гүн утгагүй аж.

 

Арсенал

Арсенал клубыг 1886 онд Лондоны Вүүлвич дүүрэг дэх хэсэг ажилчид нэгдэн үүсгэжээ. Тийм ч учраас эхэн үедээ тус дүүргийн сүлд болох дээрээс нь харсан арслангийн дүрстэй 3 их буутай логог ашиглаж байв. Гэвч хүмүүс түүнийг нь яндан гэж тохуурхаад болохгүй болохоор нь 1922 онд зүүн тийш харсан 1 их буутай болгож өөрчилсөн аж. Буу оруулах болсоны шалтгаан нь Вүүлвич дүүрэг буу, зэвсэг үйлдвэрлэлтээрээ нилээд алдартай газар байсан болохоор гэх хүмүүс тайлбарладаг. Дээрхээс ердөө гуравхан жилийн дараа логонд дахин өөрчлөлт оруулж их буугаа баруун тийш эргүүлээд, дарьтай торх, The Gunners буюу Буучид гэсэн үгийг нэмснээр англи даяар тэднийг ийн хочлох болсон гэнэ. 1949 онд логог арай орчин үежүүлж улаан өнгийн дэвсгэртэй болгосон ба латинаар Victoria Concordia Crescit гэсэн бичгийг оруулжээ. Энэ нь ”Зохицлоос ялалт ирдэг” гэсэн утгатай аж. Үүнээс хойш өнгийг нь нилээд хэдэн янзаар сольж үзсэн бас 2002 онд бидний одоогийн харж буй логог хэрэглэх болсон байна. Гэхдээ зарим нэг Буучдын фенүүдээс шинэ лого нь багийн түүх уламжлыг гажуудуулсан гэсэн шүүмжлэл ирж байсныг дурьдах нь зүйтэй.


Бичсэн: tulgaa | цаг: 23:14 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих