2011-03-13
Premier League Танилцуулга

Premier League бол манай дэлхийн хамгийн их үзэгчидтэй, хамгийн их орлого олдог лиг. Дэлхийн шилдэг тоглогчид энэ лигт тоглодог нь үзэгчдийг татах, лийгийн чансааг илтгэх нэг хөшүүрэг болдог.Premier league нь Английн хөлбөмбөгийн холбооны клубууд тоглодог мэргэжлийн, дээд лиг юм. Тус лиг нь 20 клубээс бүрддэг бөгөөд тухайн клубийн өнгөрсөн улирлын амжилтаас шалтгаалж доод лигрүү унах, мөн доод лигт амжилттай тоглосон багууд дэвшин тус лигт тоглох боломжтой. Улирлын тоглолт нь 8 сард эхлээд дараа оны 5 сард дуусдаг ба клуб тус бүр нэг улиралд нийтдээ 38 тоглолтыг хийдэг. Лигийн ихэнх тоглолтууд нь амралтын өдрүүдээр явагддаг ч зарим нэг тоглолтууд нь ажлын өдрүүдэд оройн цагаар болж өнгөрдөг. Premier League-ын албан ёсны ивээн тэтгэгчээр Barclays Bank ажилладаг.

1991 оны 7 сарын 17-нд Premier League-ын анхны үндсэн санаанууд гарч ирж байсан ба Football League болон FA-ээс тусдаа өөр, ашиг орлогын шинжтэй өөрийн гэсэн ивээн тэтгэгч болон мэдээллийн түгээгчтэй тийм лигийн талаар хэлэлцэж эхэлсэн байна.

1992 оны 2 сарын 20-нд Английн хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивизон буюу дээд лигийг өөрчлөхөөр болж, үүнээс 3 сарын дараа Premier League-ын үндэс тавигдаж байжээ. Premier League-ын анхны улирал 1992-1993 оны хооронд явагдаж байсан ба одоогоор Premier League-ын нийт 18 улирал болж өнгөрөөд байна.

Амжилт

Дээд лигийн аваргууд

  1. Liverpool – 18 удаа
  2. Manchester United – 18 удаа
  3. Arsenal – 13 удаа
  4. Everton – 9 удаа
  5. Aston Villa – 7 удаа
  6. Sunderland – 6 удаа
  7. Chelsea – 4 удаа
  8. Newcastle United – 4 удаа
  9. Blackburn Rovers – 3 удаа
  10. Wolverhampton Wanderers – 3 удаа
  11. Manchester City – 2 удаа
  12. Tottenham Hotspur – 2 удаа
  13. West Bromwich Albion – 1 удаа

Premier League-д хамгийн олон гоол оруулсан тоглогчид

  1. Alan Shearer (Англи) – 260 гоол
  2. Andrew Cole (Англи) – 187 гоол
  3. Thierry Henry (Франц) – 174 гоол
  4. Robbie Fowler (Англи) – 163 гоол
  5. Les Ferdinand (Англи) – 149 гоол
  6. Michael Owen (Англи) – 147 гоол
  7. Teddy Sheringham (Англи) – 147 гоол
  8. Frank Lampard (Англи) – 129 гоол
  9. Jimmy Floyd Hasselbaink (Нидерланд) – 127 гоол
  10. Dwight Yorke (Тринадад Табогго) – 123 гоол

Бичсэн: tulgaa | цаг: 23:10 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


kkk erka goy ner bn инээх
Бичсэн: Зочин цаг: 22:12, 2011-03-20 | Холбоос | |


hey erka goy shvv hamaa
Бичсэн: Зочин цаг: 18:44, 2011-03-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих