МЭӨ III зууны сvvлчээр Монгол нутагт Хvннv аймгуудыг нэгтгэсэн хvчирхэг улс байгуулагджээ. Тvvний vндэслэгч нь Тvмэн шаньюйн хvv Модун байв. Тэрээр эцэгийн Хятадад алдсан ордос нутгийг эргvvлэн авчээ. Мөн умард зvгийн нvvдэлчин олон аймаг дин-лин, зvvн хөрш дvн-ху нарийг удаа дараагаар нэгтгэн, баруун зvгийн аймгуудыг довтолж байжээ. Модун шаньюйн vед Хvннv гvрний шинжтэй болж Хан улстай эн зэрэгцэх болов. Модун МЭӨ 200 онд хятадийн 300 мянган цэргийн довтолгоог няцаан Хан улсын хаан Гао-ди-ийг(206-194) Пинчин хот (одоогийн Дайт...
XVII зууны эхээр хүчирхэгжин хятадын Мин улсыг түлхэн унагааж Бээжинг нийслэл болгон төвлөрч улсаа Манж чин улс хэмээн нэрлэсэн тунгус овгийн нүүдэлчид түүхийн тавцанаа 267 жил оршин тогтносон юм. Монголоор манж нарын гарлыг хамниган хэмээн нэрлэдэг. Манж нарын анхны удирдагч нь Нурхач бөгөөд 1599 онд хаан болж монголоос бичиг үсэг авч төрийн бичиг болгожээ. 1624 онд Хянганы нуруугаар нутагладаг Хорчин монголчуудыг эзлэн Манжийн эзэнт гүрний суурийг тавьжээ.
Монголын ард түмний “хайрт эцэг” хэмээн өргөмжлөгдөж байсан Хорлоогийн Чойбалсан нь 1952 оны 1 сарын 26-ны энэ өдөр Москвагийн тусгай эмнэлэгт таалал төгсчээ. Одоогоос 59 жилийн өмнөх энэ явдал яг битүүний өдөр таарсан тул Төв Хорооноос аймаг сумдад гэнэтийн гашуудлын мэдээг зарлан “цагаан сарыг тэмдэглэхийг тас хориглосон даалгавар” яаралтай хүргүүлж байжээ. Юун цагаан сар манатай “Маршалгүйгээр бид чинь яах болж байна аа” хэмээн хүмүүс бөөн бөөнөөрөө ихэр татан уйлалдаж байсан гэж аав маань ярьдаг байлаа. Үүнээс хойш Монголын цагаан сарыг бүх нийт...