2011-04-13
Нирун

Сайн байцгаана уу сурагчидаа Та бүхэндээ Нирун буюу Жужан улсын
Жужан буюу Нирун нар нь Монгол улсын нутагт голлон төвлөрсөн өөрийн төрт улсыг байгуулан Азийн түүхэнд мөрөө үлдээсэн нүүдэлчин аймгуудын нэг юм.  Жужан буюу Нирун улс нь 330 – 555 оны хооронд Байгаль нуураас Говь цөл, Харшаараас Солонгос хүртлэх өргөөн уудам нутгийг захиран оршин тогтнож байжээ.

402 онд Шэлүнь буюу Жарун өөрийгөө “Жужан Дэудай хаган” хэмээн зарлаж Жужан улсыг албан ёсоор байгуулан хаан ширээнд сууснаа мэдэгдсэн ба Шэлүний үеэс хойш Жужан улс нь хүчирхэгжсэн. Энэ үеэс хаан цолыг хэрэглэх болж улсын эзнийг Хаган бу...

2011-04-11
Эртний улсууд Кидан гүрэн


Кидан гүрэн

Кидан нар нь эртний дунху нараас гаралтай бөгөөд монголчуудтай нийтлэг нэг гаралтай юм. Кидан хэмээх угсаатны нэр анх МӨ IV зууны сүүл үеэс түүхэнд нэр тэмдэглэгдэх болсон ажээ. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Улмаар Амбагян болон түүнийт залгамжлагчид хөрш зэргэлдээ нүүдэлчид болон Хойд Хятадын 16 муж улсыг эзлэн авчээ. Тэр үеэс Кидан улс их гүрний зиндаанд хүрч, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэх болов. Кидан гүрэнд нийт ...
2011-04-11
Эртний улсууд
Жужан улс Их говийн өмнө зүг нутаглан байсан Жужан хэмээх нүүдэлчин аймгуудын тухай мэдээ анхан МЭ IV зууны үеэс түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэх болжээ. Тэд анхлан Тоба-Вэй улсад харъяалагдаж /386-535 онуудад/ мал аж ахуй, агнуурын бүтээгдэхүүнээр алба хураалгаж байжээ. Тэднийг анхлан нэгтгэн төвхнүүлэгч нь Гюйлухой гэгч байв. Түүнийг залгамжлагчид тусгаар тогтнолынхоо төлөө Тобагийн хаадтай үргэлжлэн тэмцэлдсээр байжээ. Тэдний тэмцлийн үр дүнд Жужан аймгууд нэгэн улсын бүрэлдэхүүнд багтан орж, түүх сударт тэмдэглэгдсэн Жужан хэмээх нэр зүүжээ. 4-5-р зууны зааг үеэр Жужаны сурвал...
2011-04-11
Хүннү

Хүннү улс

Хүннү нар бол Монголчуудын эртний удам бөгөөд Төв Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймаг юм. Хүннү нар нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй гэгч Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны үед Хүн...

2011-04-11
Сяньби улсын талаар
Сайн байцгаана уу? Шавь нараа


Сяньби нарын өвөг дээдэс нь эртний дун-ху нарын нэг хэсэг юм. МЭӨ 209 онд Модун шаньюй дун-ху аймгийг дайлахад сянби нарын өвөг дээдсийн зарим хэсэг нь Ляо-хэ голын тохойд байдаг Ухуань уул, Шар мөрний савд байдаг Сяньби уул орчимд тус тус очиж нутаглаад тэдгээр уулсын нэрээр нэрших болжээ. Ухуань, Сяньби нар бол монголчуудын өвөг дээдсийн нэг нь байжээ.

Сяньби улс байгуулагдсан нь
Хүннүгийн хүчирхэг байсан үед ухуань, сяньби нар хүннү улсад харьяалагдаж, жил бүр алба хааж байжээ. Хан улсын У-ди хааны үеэс Хятадын цэрэгт хүннүчүүд хэд хэдэн удаа бут цохигдож сү...

2011-04-11
Үндэсний ардчилсан өөрчлөлт алдаа гажуудал
2011-04-10
Хэлмэгдүүлэлтийн он дарааллын бичээс
Их Хэлмэгдүүлэлтийн он дараалалын бичээс

20 зууны эхэн Монгол оронд нийгмийн хувьсгал өөрчлөлт дүүрэн өрнөсөн жилүүд байлаа.
1911 онд Монгол Улс Манжийн чөлөөнөөс гарч тусгаар тогтнолоо зарлав.
1919 онд Хятадын гоминданыхан Монголын автономит төрийг устгав.
1921 онд Монгол орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх зорилготой Ардын нам байгуулагдаж Зөвлөлт Оросын тусламжтайгаар цагаантны үлдэгдлээс эх орноо чөлөөлөв.

Монгол ардын анхны Засгийн газар 1921 оны долдугаар сард байгуулагдав.
Анхны Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайд, Гадаад яамны сайд Бодоо, Дотоод яамн...
2011-04-07
Хубилай хааны алдаа оноо
Эртээ 700 зууны өмнө Монгол эрсийн оготор нумнаас тавьсан эрчит сум далайн өршөөлгүй хар шуургантай хамт Японы тэнгэрийг зүсэн исгэрч, япончуудын зүрхийг салгануулан чичрүүлж байсан нэгэн цаг үе бий ажээ. Тэр цаг үед Япон орон даяар айдас түгшүүрт нилэнхүйдээ автан, байгалийн аргалашгүй гамшиг мэт харийн энэ түрэмгийллээс эх орноо хэрхэн хамгаалах вэ хэмээн арга ягтахдаа үндэстэн нийтээрээ нэгэн зэрэг тэнгэр бурханд, далдийн ид шид, хар хүчинд залбиран мөргөж байсан гэдэг. Япон үндэстний түүхэнд ийм аймшигт үе урьд, хожид хэзээ ч байсангүй. Арлын тэр жижигхэн оронд өөр хэн ч тэгэж халд...