Хvннv гvрэн байгуулагдсан нь
МЭӨ III зууны сvvлчээр Монгол нутагт Хvннv аймгуудыг нэгтгэсэн хvчирхэг улс байгуулагджээ. Тvvний vндэслэгч нь Тvмэн шаньюйн хvv Модун байв. Тэрээр эцэгийн Хятадад алдсан ордос нутгийг эргvvлэн авчээ. Мөн умард зvгийн нvvдэлчин олон аймаг дин-лин, зvvн хөрш дvн-ху нарийг удаа дараагаар нэгтгэн, баруун зvгийн аймгуудыг довтолж байжээ. Модун шаньюйн vед Хvннv гvрний шинжтэй болж Хан улстай эн зэрэгцэх болов. Модун МЭӨ 200 онд хятадийн 300 мянган цэргийн довтолгоог няцаан Хан улсын хаан Гао-ди-ийг(206-194) Пинчин хот (одоогийн Дайтун) орчимд долоо хоног бvслэн байлдаж, Хvннv нар энэ тулаан Хан улсаас эрс хvчтэйгээ харуулжээ. vvний дараа МЭӨ 198 онд Хан улс Хvннv улстай найрамдлын гэрээ байгуулжээ. Энэхvv гэрээ ёсоор Хан улс, Тvмэн газрын Цагаан хэрэмээс хойшхи газрыг хvннvгийн хаан захирахыг хvлээн зөвшөөрсөн ба хэрэмээс урдахь хэсгийг Хан улсын хаан захирахыг Хvннv улс мөн зөвшөөрчээ. Энэ тухай Хан улсын нэгэн айлтгал бичигт: " Урт хотоос (Цагаан хэрэмээс) хойш нум сум барьсан улс Шаньюйн цаазийг дагасугай. Урт хотоос дотогш дээл малгайт улсыг би захирсугай " гэж Хан улсын хаан хvлээн зөвшөөрсөн гэжээ. vvнээс гадна Хан улс жил бvр Шаньюйд алт, магнаг торго, тариа будаагаар алба барих vvрэгтэй болжээ. Ийнхvv Хан улс 50-иад жилийн турш Хvннvд алба барьж байжээ. Модун шаньюйн vед Хvннv гvрний нутаг дэвсгэр өмнө зvг цагаан хэрэм, ордос нутаг, умард зvгт Байгаль нуур, баруун зvгт Ил тарвагатай, Синьзян, дорно зvгт хойд Солонгос хvртэл уудам их болжээ.
Хvннv гvрэн бутарч мөхсөн нь
Хvннv гvрэн эдийн засгийн нэгэн бат бах суурин дээр vvсэж тогтсонгvй, харин хvннvгийн язгууртан нарийн зэвсгийн хvчээр нэгтгэсэн, хоорондоо холбоо хэлхээ султай, нийгмийн янз бvрийн шатанд байсан аймгуудийн хэврэг нэгдэл байжээ. Ийм учраас Хvннv гvрэн удаан хугацаагаар оршин тогтнож чадсангvй. Зэвсгийн хvчээр нэгтгэсэн олон аймаг хvннvгийн захиргаанаас гарахыг тэмvvлэн ямагт тэмцэл хөдөлгөөн өрнvvлж байсанаас гадна, хvннvгийн язгууртаны дотор эрх мэдлээ булаацалдсан тэмцэл улам хvчтэй өрнөж байв. Энэ нь Хvннv улс задрахын бас нэгэн шалтгаан болжээ. Хан улс өөрийн умард хөршийн байдал ийнхvv тохигvй болсныг ашиглан тvvнийг сулруулах, бvрмөсөн бут зохих арга явууллагыг улам идэвхтэй эхэлжээ. vvний нэг жишээ нь МЭӨ 140-86 он хvртэл Хан улсын төр барьсан У-ди хааны vед Хvннvг ганцаардуулах нарийн боловсруулсан бодлогыг гурван чиглэлээр явуулжээ. Тvvний 1-рт:
Хvннv нарыг ордос нутгаас хойш хөөж, тэнд "Таван харьяат улс" гэгч нэрийн дор нvvдлийн иргэдийг авчран суулгаж, хvнvгийн өмнө захын vржил шимтэй хэсэг нутгийг халхавч болгон хувиргажээ. "Тvvний сайн эн тариаланг булаавай" гэж Хан улсын нэгэн сайд хаандаа айлтгаж байснаас vзэхэд хvннv нарыг газар тариалангийн гол нутгаас нь салгасан ажээ.
Хан улс Хvннvгийн зvvн хөрш Солонгосийг дайлж, Хvннv, Солонгосын хэдэн халхавч газрыг байгуулж, Хvннv улсын зvvн этгээд мөрийг тасалжээ. Мөн Хvvннvгийн баруун талд байсан Фергана хавийн хавийн Давань улсыг Хан улс эзэлэн Дорнод Туркстаныг дайлж Yсvнь нартай холбоо тогтоож "Хvннv улсын баруун мөрийг…" тасалжээ. Энэ бодлогийн vр дvнд "Шаньюй сая ганцаар болоод говиос хойш газарт хол зайлж дөрвөн хязгаарт хэрэггvй болов" гэж мөнхvv сайд айлтгалдаа бичжээ. МЭӨ 50 орчим онд хvннvгийн язгууртаны тэмцэл улам хурцдаж нэгэн зэрэг таван шаньюй сууж дотоодийн самуун улам даймжирч, нэгдэл нь суларч, задарч байжээ. Энэ vед хvннvгийн язгууртаны дунд vзэл бодлын Хятадад дагаар орох, тусгаар тогтнолоо хамгаалах гэсэн хоёр урсгал гарч, эдгээр урсгалыг ах дvv
Чжи-чжи, Хуханье толгойлж vvний vрээр МЭӨ 53 онд хоёр хэсэг болон бутарч Хуханье тэргvvтэй хэсэг нь Хан улсын харьяат болж говийн урд гарч Цагаан хэрэмийн араар нутаглах болжээ. Чжи-чжи тэргvvтэй хэсэгт хvннгvийн ихэнх нь байсан боловч Хан улс ба Хуханьегийн цэргийн довтолгоонд байнга нэрвэгдэн шахагдсаар байсан тул Чжи-чжи шаньюй сvvлдээ зөвхөн өөрийн харьят цэрэг ардаа авч баруун зvг нvvдэллэж Алтайн нуруу хавиар нутаглаж, Хvннv улсын харьяанд урьд нь байсан Гяньгvнь зэрэг аймгvvдыг дахин өөртөө нэгтгэн авчээ. Тэгээд Yсvньтэй удаа дараа байлдаж байсан Кангюй улстай холбоо тогтоож Yсvнь ба Хятадын өнгөлзөлийн няцааж байжээ. Мөн vед Хан улс Хvннv улсыг бvрмөсөн устгах зорилгоор дайтаж, уг тулаанд Чжи-чжи алагдж, Тvvний харьяат Хvннv нар алс өрнө зvгт зайлан нvvхэд хvрсэн нь IV-V зууны "Их нvvдэл" хэмээн тvvхэнд тэмдэглэгдсэн том vйл явдлын эх vvсвэр нь болжээ. Хан улсын хараат, Цагаан хэрэмээс өмнө нутаглаж байсан Хvннv нар Хан улсын элдэв бодлогийн эсрэг тэмцэл өрнvvлж, улмаар хоорондоо зөрчилдөн дотроо Өрнөд Хvннv Умард Хvннv гэж хоёр хэсэгт хуваагджээ. Өрнөд Хvннv говиос ургаш нутаглаж, Хятадын хараат улс болжээ. Харин Умарт Хvннv тусгаар байдлаа хадгалж vндсэн нутагтаа vлджээ. МЭ 37 онд Умарт Хvннvгийн 58 аймаг Өмнөд Хvннvд дагаар орж Умарт Хvннvгийн байдлыг улам доройтуулав. Энэ байдлыг Хан улс ашиглан Өмнөд Хvннvтэй хvч хавсран урд талаас нь довтолж, урьд хvннvгийн захиргаанаас нэгэнт гарсан сяньби, дин-лин, vсvн зэрэг аймууд зvг бvнээс нь хавсран цохижээ. Умарт Хvннvгийн зарим хэсэг нь баруун зvг нvvж, гол хэсэг нь МЭ 93 онд сяньбид эзлэгдэн тус улсын харьяанд оржээ. Ийнхvv 300 гаруй жил төв азид ноёрхож байсан Хvннv гүрэн мөхжээ. Хvннv гvрэн нь монгол аймгуудыг нэгтгэсэн Төв Азийн хvчирхэг улс байсан бөгөөд тvvний нийгэм, улс төрийн хөгжил, соёл, ахуй амьдалд гарсан ололт дэвшилтvvдийг хvннvгийн дараа Монголд ноёрхолоо тогтоож байсан олон аймаг улсууд уламжлан авчээ.