Барак Обама
Барак Хуссейн Обама Barack Hussein Obama, Jr. | |
![]() | |
Бүрэн эрхийн хугацаа: | 2009 оны 1 сарын 20 – |
---|---|
Дэд ерөнхийлөгч: | Жозеф Байден |
Төрсөн: | 1961 оны 8 сарын 4 Хавай муж улс, Хонолулу |
Улс төрийн нам: | Ардчилсан Нам |
Эхнэр (нөхөр): | Мишель Обама |
Гарын үсэг | ![]() |
|
Барак Хуссейн Обама II (Англи хэл: Barack Hussein Obama, Jr., 1961 оны 8 сарын 4-нд төрсөн) нь АНУ-ын 44 дэх буюу одоогийн ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Сенатад Иллиной муж улсаас сонгогдон ажиллаж байжээ.
Тэрбээр 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгч сонгуульд Ардчилсан Намаас албан ёсоор нэр дэвшиж, багц саналаар өрсөлдөгчөөсөө хавьгүй олон санал авч, Америкийн Нэгдсэн Улсын түүхэнд анхны африк-америк Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талаар гаргасан хүчин чармайлт, амжилтын нь төлөө 2009 онд Энхтайвны салбар дахь Нобелийн шагналаар шагнажээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчдөөс Нобелийн шагнал авсан 4 дэх хүн (Теодор Рузвельт, Вудроу Вильсон, Жимми Картерын дараа) болсон.