Чингис хааны ач, Хүлэгү, их хаан ах Мөнхийн зарлигаар Перс нутагт одон тус нутгийг байлдан дагуулж Ил Хааны улсыг байгуулан 1256 - 1349 онуудад захиран засаглаж байсан ба ордон дахь өөр хоорондын тэмцэл, Бээжин нийслэлтэй Монголын Их Гүрний сулрал, лалын шашинд орсон, Зүчийн удмын Алтан улстай тэмцэлдсэн зэрэг олон шалтгааны улмаас задран бутарч тус нутгийг захирч байсан Монгол үндэстнүүд уугуул оршин суугчидад уусах нь уусч, аймаг отгоороо ялгаран суурьшиж (Афганистан дахь Хазар, Найман), өөр улс үндэстнийг байгуулан (Их Могул Гүрэн), тус тусын хувь заяагаар одсон билээ.
Урьд нь 2007 онд Иранаас Монголын Ил Хааны үейин Христос шашинтнуудын булш бас олдож байсныг уг мэдээнд бас дуржээ.
Тегеран Таймс сонинд мэдээлсэнээр Шаман гэдэг үг нь Сибирийн Хамниган Түнгүс үг бөгөөд шаманууд нийгэмд өндөр байр суурийг эзэлж байсан аж. Уг булш нь нэн чухал түүхийн дурсгалт олдвор болохын учир Иранын холбогдох байгууллагаас UNESCO World Cultural Heritage List буюу НҮБ-ийн Дэлхийн Түүхийн Дурсгалын Санд албан ёсоор бүртгүүлсэн байна.