2011-04-10
I have dream
Өнөөдөр би манай үндэстний түүхэн дэх эрх чөлөөний төлөөх хамгийн агуу жагсаал буюу түүхэн үйл явдалд та бүхэнтэйгээ нэгдсэндээ баяртай байна.
Таван зууны тэртээ өнөөдөр бид билэгдлийн сүүдэр доор нь зогсож буй энэ агуу америк хүн Эрх чөлөөний тунхагт гарын үсэг зурсан юм. Түүхэн энэхүү тогтоол улам бүр сулрах шударга бус байдлын галд төөнөгдөж байсан сая сая хар арьст боолчуудын хувьд итгэл найдварын гэрэлт цамхаг болсон юм. Энэ нь тэдний хувьд боолчлолын урт шөнийн эцэст баясгалант өглөө ирэхтэй адил байв.
Гэвч зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьстнууд эрх чөлөөгүй хэвээр байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьстнуудын амьдрал ялгаварлан гадуурхах үзлийн гаванд гутамшигтайгаар баглуулж, арьс өнгөөр ялгаварлалын гинжинд хүлэгдсэн хэвээр байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьстнууд материаллаг баялгийн хязгааргүй далай дундах ядуурлын орхигдсон арал дээр амьдарч байна. Зуун жил өнгөрсөн хэдий ч хар арьст боолчууд Америкийн нийгмийн буланд зовсон хэвээр, төрөлх эх нутагтаа цөлөгдөгч мэт амьдарч байна. Иймээс бид өнөөдөр энэхүү ичгүүртэй нөхцөл байдлыг ний нуугуй илчлэхээр энд хуран цуглараад байна.
Өөрөөр хэлбэл, бид чекээ бэлэн мөнгө болгохоор улсынхаа нийслэлд хүрэлцэн ирсэн билээ. Манай бүгд найрамдах улсыг үндэслэгчид Үндсэн Хууль болон Тусгаар Тогтнолын Тунхаг Бичгийн гайхамшигг үгсийг бичиж байхдаа америк иргэн бүр хувь хүртэгч нь болох амлалтын үнэт цаасанд гарын үсэг зурсан юм. /Алга ташилт/. Энэхүү үнэт цаас нь бүх хүмүүс, тиймээ, цагаан төдийгүй хар арьстан хүн бүрийн амьд явах, эрх чөлөөгөө эдлэх, аз жаргалтай амьдрахыг баталгаажуулсан амлалт байсан билээ. /алга ташилт/
Өнөөдөр Америк улс иргэдийнхээ арьсны өнгөнөөс болж энэхүү амлалтын үнэт цаасаа үл тоомсорлож буй нь илэрхий байна. Энэхүү ариун үүргээ биелүүлэхийн оронд Америк улс хар арьст хүмүүст хуурамч чек буюу "дансны мөнгө хүрэлцэхгүй" гэсэн тэмдэглэгээтэй буцаагдах чекийг өгчээ.
Гэвч шударга үнэний банк дампуурсан гэдэгт бид итгэхийг хүсэхгүй байна. Энэхүү улс үндэстний боломж гэсэн том сейфэнд мөнгө байхгүй гэдэгт бид итгэхийг хүсэхгүй байна. Тиймээс өнөөдөр бидний шаардлагаар эрх чөлөөний баялаг, шударга ёсны үр дүн болох аюулгүй байдлыг өгөх тэрхүү чекээ бэлэн мөнгө болгохоор бид ирлээ.
Мөн бид одоо гэсэн хатуу шаардлагыг Америк улсад сануулахаар энэхүү ариун дагшин газар ирээд байна. Энэ бол бага зэрэг сэрүүцсэндээ тайвширч суух, "өөрчлөлт өөрөө ирэхийг хүлээх" гэсэн мэдээ алдуулах эм хэрэглэх цаг биш ээ. Энэ бол бид ардчиллын амлалтыг бодитой болгох цаг юм. Энэ бол ялгаварлан гадуурхлын зовлонт харанхуй хөндийгөөс өндийн босч, арьс өнгөний шударга ёсны жимд нар тусгах цаг юм. Энэ бол улс үндэстнээ арьс өнгөний шударга бус байдлын нуранги элснээс ахан дүүсийн барилдлагын хадан сууринд татан гаргах цаг юм. Энэ бол шударга ёсыг Бурханы бүх хүүхдүүдийн хувьд бодит байдал болгох цаг юм.
Цаг үеийн шаардлагыг үл ойшоох нь улс үндэстний хувьд хор хөнөөлтэй зүйл байх болно. Хар арьстнуудын зүй ёсны бухимдлын бүгчим зун эрх чөлөө, тэгш байдлын налгар намар иртэл дуусахгүй. 1963 он бол төгсгөл биш, харин эхлэл юм. Хэрвээ улс үндэстэн ердийнхөөрөө үйл хэрэгтээ эргэн орвол хар арьстнууд тайвшрах хэрэгтэй, одоо сэтгэл хангалуун байж болно гэж итгэгсэд цочин сэрэх болно. Хар арьстнууд иргэний эрхээ баталгаатай эдлээгүй цагт Америк оронд амар амгалан, энх тунх байдлын аль нь ч үгүй байх болно. Шударга ёсны гэрэлт өдөр ирэх хүртэл манай үндэстний суурийг ганхуулах тэмцлийн хуй салхи үргэлжилсээр байх болно. /алга ташилт/
Гэвч шударга ёсны ордонд хүрэх дулаан босгон дээр зогсч байгаа өөрийн хүмүүстээ хэлэх ёстой зүйл надад байна. Өөрсдийн зүй ёсны байр сууриа олж авах энэхүү үйл явцад бид буруу үйлийн гэмтэн болох ёсгүй билээ. /алга ташилт/ Бид үзэн ядалт, уй гашууны аяганаас эрх чөлөөний цангаагаа тайлах ёсгүй.
Бид өөрсдийн тэмцлээ үргэлж нэр хүнд, сахилга батын өндөрлөгт хийх ёстой. Бид энэхүү бүтээлч эсэргүүцлээ биеийн хүчирхийлэл болон буурахыг зөвшөөрөх ёсгүй. Бид биеийн хүчийг сэтгэлийн хүчтэй нэгтгэж тэрхүү гайхамшигт өндөрлөгт ахин дахин хүрэх ёстой.
Хар арьстнуудын нийгмийг эзэмдэх болсон ер бусын, шинэ хөдөлгөөн биднийг бүх цагаан арьстнуудад үл итгэх байдал руу хөтлөх ёсгүй. Учир нь өнөөдөр та нарын дунд зарим нь зогсч буй, бидний ахан дүүс болсон цагаан арьстнууд тэдний хувь заяа биднийхтэй холбоотой гэдгийг ойлгохоор ирсэн юм. Тэдний эрх чөлөө биднийхтэй салшгүй уялдаатай болохыг ойлгохоор тэд ирсэн юм. Бид тус тусдаа явж чадахгүй ээ.
Явж байхдаа ч гэсэн бид зөвхөн урагшаа л алхана гэсэн амлалт өгөх ёстой. Бид эргэж буцах ёсгүй. Иргэний эрхийн хөдөлгөөний идэвхтэнээс "Та нар хэзээ санаа амрах вэ?" хэмээн асуух хүмүүс байдаг. Хар арьстнууд цагдаагийн харгислалын үгээр илэрхийлшгүй аймшгийн хохирогчид болж байгаа цагт бид санаа амарч чадахгүй ээ. Аян замын уртад эцэж цуцсан биеэ хурдны замын хажуугийн дэн буудал, хотын зочид буудалд алжаалыг нь тайлах эрхгүй байхад бид санаа амарч чадахгүй ээ. Хар арьстнууд тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дүүргүүдээс чөлөөлөгдөх хүртэл бид амарч чадахгүй ээ. Бидний хүүхдүүд "Зөвхөн цагаан арьстнууд орно" гэсэн бичээсийн улмаас хүн биш болж үнэ цэнээ алдаж байхад бид санаа амарч чадахгүй ээ. Миссисипийн хар арьстнууд санал өгөх эрхгүй, Нью Йоркийн хар арьстнууд өөрсдийгөө сонгуультай ямар ч холбоогүй гэж бодож буй цагт бид санаа амарч чадахгүй ээ. Үгүй ээ, үгүй! Бид санаа амарч чадахгүй ээ. Шударга ёс их ус мэт хуйларч, зөвт байдал хүчит урсгал мэт урсах хүртэл бид санаа амарч чадахгүй ээ.Та бүхний зарим нь давчуу бүгчим өрөөний мухраас ариун гэгээнийг эрэлхийлж ирсэн. Та бүхний зарим нь энд хууль сахиулагчдын балмад авирын салхинд хаачихаа мэдэхгүй гуйвж, хавчлага мөрдлөгийн хар хуйнд ороогдсон харанхуйгаас энд эрх чөлөөг эрж хайн ирсэн байгаа. Та бүхэн эрх чөлөөгөөр гачигдсан зовлонгийн хамгийн сүүлчийн гэрч нь байх болно. Иймээс та бүхэн зовлонг аврахын төгсгөл болгох шударга ёсыг бүтээх үйлсээ шантралгүйгээр үргэлжлүүл. Миссисипидээ эргэн оч, Алабама руугаа буц, Жоржидоо оч, Люсиана руугаа буц, энэхүү зовлонг хэрхэн гэтэлгэж өөрчилж болохыг мэдээд өөрийн жижиг борчуудын дүүрэг, өөрийн умгар овоохойдоо оч. Итгэл найдвараа гээсэн хоосон хөндий ертөнцдөө бүү үлдээцгээ. Зовлон гачлан хүнд бэрх, сэтгэлийн гонсгор байдлаа умартан би та бүхэнд одоо энэ мөчид өнөөдөр миний зүрх сэтгэлийн гүнд одоо ч оршин байгаа мөрөөдлөө хэлье. Энэ мөрөөдөл маань Америк мөрөөдөл дээр гүн бат суурилсан юм. Нэг л өдөр манай үндэстэн сэргэж “Бид бүх хүн тэгш эрхтэй амьдрах ёстой гэсэн өнөөдрийн үнэний гэрч болсон” шударга нийгэмд амьдрах болно гэж би мөрөөддөг.
Жоржийн улаан толгод дээр өвс ногоо ургаж тэрхүү ногоон толгод дээр боол, боолын эздийн хөвгүүд эв найрамдлын гагнаатай ахан дүүсийн ширээнд сууж зоог барина хэмээн би мөрөөддөг.
Нэг л өдөр шударга бус ёс, дарамт мөлжлөгөнд хувхайран цөлжсөн  Миссисипи мужид эрх чөлөө, шударга үнэний баян бүрд цэцэглэх болно гэж би мөрөөддөг.
Нэг л өдөр миний дөрвөн бяцхан хүүхдийг арьсных нь өнгөнөөс болж биш, буруу зүйл хийснийх нь төлөө бусдын адил шийтгэл хүлээлгэдэг тийм нийгэмд амьдарнаа гэж би мөрөөддөг. Тиймээ энэ мөрөөдөл маань одоо ч хүртэл оргилж байна.
Нэг л өдөр шударга бус үгэнд уруул нь бүдчин тэнүүчлэх хотын захирагчтай Алабама мужид хар, цагаан охид хөвгүүд гар гараасаа чанга атгалцан ахан дүүс болж цэцэрлэгт гудамжинд хамт зугаалах болно гэж би мөрөөддөг. Тиймээ энэ мөрөөдөл маань одоо ч хүртэл бий.
Нэг л өдөр ангаж цангасан хөндий усаар бялхаж, уул толгод бүр нил ягаан цэцгээр чимэгдсэн ногоон хивсээр бүрхэгдээд, энхэл донхол газар газар тэгш тал болж, муруй хазгай жим дардан харгуй болж, Бурхны гэгээн мэлмий нээгдэж амьд бүхэн бие биеэ ойлгон нэгдэнэ гэж би мөрөөддөг.
Энэ бол бидний мөрөөдөл. Би өмнөд нутагтаа шударга ёсыг өвөртлөн буцах болно. Бид шударга ёсыг өвөртөлснөөр нэг л өдөр бид эрх чөлөөтэй болно гэдэгтээ итгэн хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа залбирч, хамтдаа тэмцэж, хамтдаа зовж, мөн эрх чөлөөний төлөө гар гараасаа барин хамтдаа зогсох болно. Бурхны бүх хүүхдүүд “бидний өвөг дээдсийн амьдралаа элээсэн, хэрэн хэсүүчлэгч, эрх чөлөөг эрэлхийлэгчдийн бахархал болсон миний эх орон нь эрх чөлөөний нутаг, эрх чөлөөг магтан дуулъя” хэмээн амьдралын шинэ өнгийг дуулах тэр өдөр ирэх болно. Хэрэв Америк аугаа гүрэн мөн бол энэ үг бодит биеллээ олох ёстой.
Шинэ Хемпшэрийн толгодын оройноос эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Нью Иоркийн сүрлэг уулсаас эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Пеннсилваний өндөрлөгөөс эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Колорадагийн цаст хясаанаас эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Калифорнийн цавчим оргилоос эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Жоржийн өндөр уулнаас эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Теннисигийн цавчим оргилоос эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Миссисиппийн толгод бүрээс эрх чөлөөний дууг эгшиглүүлье,
Өндөрлөг газар бүрээс эрх чөлөөний дууг эгшиглүүлцгээе,
Биднийг эрх чөлөөний дууг эгшиглүүлэх бүрт , тосгон гацаа бүрээс, хот муж бүрээс биднийг эрх чөлөөний дууг түгээх бүрт хар, цагаан, еврей, протестант, католик ялгаагүй бурхны бүх хүүхдүүд гар гараасаа барилцан хөгшин Негрүүдийн мөрөөдөл болсон “Эцсийн эцэст бид эрх чөлөөтэй боллоо. Ариун дээд бурхан минь, эцсийн мөчид бид эрх чөлөөтэй боллоо” хэмээн уухайлан баярлах тэр өдөр бидэнд улам хурдан ирэх болно.

Бичсэн: tulgaa | цаг: 22:55 | мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих