Д.Сүхбаатарын хөшөө: 1921 оны Монголын ард түмний үндсэний ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулагч их жанжин Д.Сүхбаатар 1893 он 2 сарын 2-нд Их хүрээний зүүн дүүрэг Маймаа буюу Амгаланбаатар хотод Цагаан дээлт хэмээх ядуу ард Дамдины гэрт төржээ. Бага залуу насандаа Монгол бичгийг гэрийн боловсролоор олжээ. 1920 оноос хувьсгалт нууц бүлгэмд элссэнээр Хүрээний болон Консулын 2 бүлгэм нэгдэх, 1921 оны 3 сарын 1-нд МАХН-ын анхдугаар хурлыг хуралдуулах, 1921 оны 3 сарын 18-нд шинээр байгуулагдсан Монгол ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлөх, Засгийн эрхийг Богд хааны засгийн газраас шинэ б...