Та бүхэнд нийслэл хотын түүхийг хүргэж байна.
Нийслэл хотынхоо vvсгэн байгуулагдсан тvvхийг 1841 онд “Эрдэнэнийн эрх” хэмээх тvvхэнд тэмдэглэжээ. Улаанбаатар хотын vvсэл нь XVII зууны vеийн монгол орны улс төрийн байдалтай нягт холбоотой.
Их хvрээ 1640-1855 оны хооронд нийтдээ 28 удаа нvvж байсан гэдэг эрдэмтэдийн судалгаа байдаг. Улаанбаатар хотын vvсэл хөгжлийг дараахь шатанд хувааж vзэж болох юм. Нvvдлийн өргөө /1639-1778/ 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бvрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргvvнээр Занабазарыг өргөмжлөхдөө тvvнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын vvсэл болсон гэж vздэг.
1640-1778 оны хооронд Өргөө хот өргөжин тэлж Их хvрээ болсон байна. Өргөө нь:- Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв - Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ vедээ орсон байна. Их хvрээ /1778-1910/ Энэ vеийн гол онцлог нь Их хvрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хvрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сvм дуганыг барьж байгуулахдаа vндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжvvлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны vед Их хvрээ зөвхөн шашны төв төдийгvй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ vед Их хvрээний нийт хvн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж vздэг. Их хvрээ хотод Гандан, Зvvн хvрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хvрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, vндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм. Нийслэл хvрээ /1911-1921/ Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон vе.
Нийслэл хvрээ улс орны амьдралд онцгой vvрэг гvйцэтгэх болсон. Улаанбаатар хот /1921 оноос одоо хvртэл/ 1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дvгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон. 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжvvлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжvvлж эхэлсэн. 1990-ээд оны зун монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн vр дvнд монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бvрэлдэхvvнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан. 1992 онд Монгол улсын шинэ vндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Vндсэн хуулинд “Монгол улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлэг тэмдэгтэй.
Хотын дарга нар - Моононгийн Баяр 1924-1926 он - Санжийн Батсvх 1926-1927 он - Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он - Ламжавын Мижиддорж 1929-1930 он - Бадамын Цэдэндамба 1931-1932 он - Өлзийн � авдан 1932.07.04-08.27 - Дансранбилэгийн Догсом 1932-1933 он - Дамдингийн Чимэддаваа 1933-1936 он - Лодойн Тавхай 1939.05-11 - Өлзийцогтын Мажиг 1940-1941 он - Ломбодонойн Дамдин 1941. 07-08 - Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11 он - Содномын Шагдар 1942-1944 он - Гvндийн Багаа 1944-1956 он - Бадрахын Ламзав 1956 он - Будын Батжаргал 1956-1959 он - Санжийн Батаа 1959-1962 он - Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он - Догсомын Цэдэв 1965-1971 он - Сономын Лувсангомбо 1971-1972 он - Сvрэнжавын Балбар 1972-1976 он - Очирын Цэнд 1976-1978 он - Самбуугийн Мөнхжаргал 1978-1990 он - Лхамсvрэнгийн Энэбиш 1990-1992 он - Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он - Жанлавын Наранцацралт 1996-1998 он - Миеэгомбын Энхболд 1999 он-2005 он -Цогтын Батбаяр 2005 он-2007 он - Тvдэвийн Билэгт 2007-2008 он
Улаанбаатар хот нь Хатан Туулын хөвөөнд, Хан Богдын хормойд Монгол улсын төвийн бvсэд, далайн тvвшнээс 1350 м-т оршдог, 470 000 га нутаг дэвсгэртэй. Нутаг захиргааны хувьд 9 дvvрэг, 132 хороодод хуваагддаг. Нийслэлийн сvлд тэмдэг Нийслэлийн сvлд тэмдэг нь мөрөвчит дугуй дvрсний төвд байрласан Богдхан уулын уламжлалт шvтээн Хангарьд байна. Хангарьд нь бат тvвшин эрэмгий байдлыг илэрхийлж Нийслэл хот өргөжин хөгжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна.
Нийслэлийн сvлд тэмдэг Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа тvмэн олондоо vvд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт тvлхvvртэй, зvvн гартаа энэлэн vгvй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын vндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн байна. Нийслэлийн туг нь мөнх хөх тэнгэрийн өнгөтэй байна. Хөх дэвсгэр дээр Нийслэлийн сvлд тэмдгийг цагаан торгоор дvрслэн алтлаг өнгийн утсаар зээглэн урлана.
Нийслэлийн туг нь Нийслэлчvvд ариун цагаан сэтгэлээр төрт ёсоо дээдлэн, мандан бадрахын утга санааг бvхэлдээ агуулна. Тугны өргөн, урт нь 1:1,5-ын харьцаатай байна. Хvн ам 2007 оны 4 дvгаар сарын байдлаар, Улаанбаатар хотын хvн ам нь 1000000 боллоо, vvнээс эмэгтэй нь 472670, эрэгтэй нь 442861 байгаа нь нэг км.кв нутаг дэвсгэрт 195 хvн ногдож байна. Нийт хотын хvн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд vvнээс 30% нь 16-аас доош насны хvvхдvvд байна. Цаг агаар Улаанбаатар хот нь 4 улиралтай. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм Жилийн дундаж чийгшилт 69% Агаарын дундаж температур 2.2өС Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хvртэл vргэлжлэх бөгөөд дунджаар 5өС, хаврын цагтаа модны навчис цэцэгс дэлгэрсэн сайхан дулаахан өдрvvдтэйгээс гадна хавсарга тавьсан сэрvvхэн ч өдрvvдтэй. Мөн гэнэт цасан шуурга ч тавьж мэднэ. Харин зуны улирал нь дунджаар 15өС дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мөндөр ч ордог. Намрын улиралд нарлаг налгар өдрvvд удаанаар vргэлжилдэг бөгөөд дундаж дулаан нь 7өС. Мододын навчис шарлаж, аажмаар хvйтрэн цас аажмаар орж хэлдэг. Ихэвчлэн Улаанбаатар хотод маш хvйтэн өвөл болдог. Дундаж температур нь -19өС хvрдэг. Өвөл хэдийгээр хvйтэн ч ямар ч vvлгvй нарлаг өдрvvд мөн болдог.Улаанбаатар хотын барилга байгууламж, замын сvлжээ, эдийн засаг, аялал жуулчлал өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байхын сацуу vндэсний уламжлалт өнгө төрхөө хадгалсаар ирсэн тvvхтэй хот юм.
Санал хүсэлтээ сэтгэгдлээр үлдээнэ үү?