Энэ нэр өнгөрсөн зууны туршид vзэл суртлын нөлөөнд дарагдсаар жинхэнэ утгаараа хойч vедээ төдийлөн танигдалгvй явж ирсэн нь харамсалтай. Тэгэхдээ сайн нэрийг дарав ч дардайна, булав ч бултайна гэдгээр энэ хvн Монголын хувьсгалчдын нөлөө бvхий том хvний нэг гэдгийг тvvх тодотгосоор байгаа билээ.
Монголчууд бид баяр тэмдэглэх дуртай. Өнгөрсөн сарын 26-нд улс тунхагласны, vндсэн хуулийн гээд аль нь мэдэгдэхгvй баяр тэмдэглэсэн. Тэгэхнээ хамгийн тэмдэглэвэл зохих баяр нь 12 сарын 29-ний Бvгд найрамдах улсаа тунхагласны тvvхэн өдөрт ач холбогдол өгч тэмдэглэж баймаар. Хаа хамаагvй Христийн баяр тэмдэглэж байснаас ч илvv юм гэдгийг мэдэж авууштай юм.
Манай улсад дипломат алба vvссэний 100 жилийн ой тохиож байна. 1911 оны vндэсний хувьсгалын удирдагчийн нэг Монгол улсын гадаад харилцааны ууган сайд Эрдэнэ дайчин, хошой чин ван Мижиддоржийн Ханддоржийн мэндэлсний 141 жилийн ой болж байгаа билээ.
Манай улсын гадаад харилцааны тvvх энэ хvнтэй салшгvй холбоотой гэж vздэг. XX зууны эхэн vед харийхны эрхшээлд хоосорч хоцрогдож, ядарч туйлдсан Монголчуудыг Америкийн инданчуудын хувь заяа хvлээж байсантай адилхан байсан гэж хэлж болно. Ийм хvнд vед эдvгээгийн туурга тусгаар Монгол орноо сэргээх эхлэлийг тавьж, нөр их vйл хэргийн ачааны хvндийг vvрсэн хvн бол М.Ханддорж байжээ.
Тэрээр хvvгээ нөлөө бvхий том хvнийг дагалдуулан ном vзvvлэхээр явуулахад нь манжийн хаад хvvг нь хороож толгойг нь хатаачихсан ирvvлэхэд ихэд хилэгнэн "Жагар тvвдийн орноос ширээний лам залахгvй, Жачхvvгийн даваанаас нааш шаахайны мөр гаргахгvй” гэж уурсаж байсан гэдэг.
Монгол орноо тусгаар улс болгохын төлөө эх оронч нөлөө бvхий хаад ноёдтойгоо сэм хуйвалдан Шажин хурах, Төр хурахын аманд vзэл бодлоо солилцдог байсан нь өнөөдөр ч Богд хаан уулын хоёр ам бодит тvvхийн гэрч болон vлджээ.
Манай улсын гадаад харилцааны ууган сайдын хувьд гадаад харилцааны алтан аргамжийг таталцаж, орчин цагийн олон улсын харилцааны vндсийг тавьсан томоохон зvтгэлтэн юм. Тэрээр Монголынхоо төлөө амь нас, гэр бvл, vр хvvхдээрээ дэнчин тавьж, болохоос нь болохгvйд хvртэл зvтгэсэн цогт эх оронч хvн байжээ.
М.Ханддорж шинэ тулгар улсаа хөгжvvлэхэд олон чухал зvйлийг сэдэн бvтээжээ. Тухайлбал 1912-1913 оны заагаар манай төлөөлөгчдийг тэргvvлэн Хаант орос улсад очиж Монгол туургатныг нэгэн улс гэр болгохын төлөө улс төр дипломатын аргаар хvчин зvтгэсэн байдаг.
Мөн тvvний санаачилгаар 1912 оны гуравдугаар сард 47 сурагчидтай орчин цагийн анхны бага сургуулийг байгуулсан тvvхтэй. Тvvнчлэн орос улсаас хэвлэлийн машин, vсгийн хэв захиалан авчирч гадаад яамны дэргэд хорголжин барын жижиг хэвлэх vйлдвэр байгуулсан удаатай. Vvгээр манай улсад анх удаа тогтмол сонин, сэтгvvл хэвлэдэг болсон тvvхтэй юм.
М.Ханддорж анх Богд хаантай тохиролцон халхын дөрвөн аймаг, шавь тавыг уриалснаар Өндөр Жанрайсэгийн сvм, бурханыг 1911-1913 оны хооронд байгуулсан гавъяатай билээ.
Өөрийн төрөлх Дайчин вангийн хvрээг уран барилгын цогцолбор, өвөрмөц чамин соёлын дурсгалт зvйлээр дvvрэн байлгах талаар олон зvйлийг санаачилсан зэргийг онцлон дурьдаж болно. Ийм ч учраас Богд хаан зарлиг гаргаж 1913 онд "Сайныг удирдагч” цолоор шагнасан байдаг.
Чин ван М.Ханддорж Улс vндсээ харийн дарлалаас чөлөөлөх vйл хэрэг, тулгар төрийн бодлого, vйл ажиллагаанд дайчин зоригтой байдал, ухаалаг чанар, сэтгэлийн хатамжаар vлгэр жишээ vзvvлж чадсан Чингис хааны удмын хат сайт төрийн тvшээ байсныг өнөөдөр тvvхийн бодит гэрчээр ил тод танилцуулж байгаа нь бахархууштай.
Он цаг алслан холдох тусам энэ хvний нэр төр, vйл хэрэг улам тодорсоор байна. М.Ханддорж нь 1911 оны vндэсний хувьсгалын хошуучлагч байсан бөгөөд тvvний гадаад бодлогын чиг шугам, vзэл баримтлал эдvгээ жинхэнэ утгаараа хэрэгжиж Монгол улсын хөгжилд ихээхэн нөлөө vзvvлсээр ирснийг хойч vедээ таниулах хэрэгтэй юм.
Тvvхэнд Монголын vе vеийн ноёд дээдсvvд эх оронч, эрэмгий зоригтой байсныхаа төлөө харийнхны гар хөлөөр хөнөөгдсөн байдаг. М.Ханддорж мөн л зvй бусаар учир битvvлэг нас нөгчсөн билээ. Энэ хvний Монгол орныхоо төлөө зvтгэж явсан vйл хэрэг, бvтээсэн гавъяа бусдаас vнэтэйг тvvх улам тодруулсаар байна.