Батлав. Сургалтын менежер............................................................./С.Наранцэцэг/
Анги: 11а,11д Нэр:.......................... Нэгж хичээл:Ниймийн хамгаалал татвар санхүү
“А”
1. Хөдөлмөрийн зах зээлийн үүргээс бурууг дурдсан бол аль нь вэ?
а/ажиллах хүчийг бэлтгэх б/орлогийн боломжийг бий болгох
в/нөөцийг хуваарилах г/хөдөлмөрийн нийлүүлэлт ба хөдөлмөрийн эрэлтийг зохицуулах
2. ........ гэдэг бол хөдөлмөрийн чадвартай ажил хөдөлмөр идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн хүн амыг хэлнэ.
а/бүрэн ажил эрхлэлт б/ажилгүйдэл в/ ажилгүйдлийн түвшин
г/ажилгүйчүүд
3. Эдийн засгийн бууралтын үеп бий болдог ажилгүйдлийн хэлбэрийг .................гэнэ.
а/бүтцийн б/мөчлөгийн в/завсрын г/тактикийн
4. Монгол хүн дунджаар 2900 Ккилорийн илчлэгтэй хоол хүнсийг идэх ёстой гэж эрдэмтэд тодорхойлжээ. Хэрвээ өрхийн гишүүд түүнээс доогуур Ккалори авч байвал ядуурлыг тодорхойлох ямар арга вэ?
а/хэрэгцээний ядуурал б/үнэлгээний ядуурал в/харьцангуй ядуурал
г/Энгелийн хуулиар тооцогдох ядуурал
5. Нийгмийн бүх гишүүдийн амьдралын хэвийн нөхцлийг хангахад чиглэгдсэн улс төр, нийгэм эдийн засаг, эрх зүйн харилцааны цогцолбор гэж юуг хэлэх вэ?
а/нийгмийн хангамж б/нийгмийн халамж в/нийгмийн даатгал г/нийгмийн хамгаалал
6. Нийгмийн даатгалын хэдэн хэлбэр байдаг вэ?
а/2 б/3 в/4 г/5
7. Төрийн санхүүг бүрдүүлэхэд хамааралгүй зүйл аль нь вэ?
а/улсын төсөв в/төсвийн гадуурхи улсын сангууд
в/улсын нийгмийн даатгал г/хүн амын санхүү
8. Татвар төлөгч тодорхой хугацаанд олсон орлогоо татварын албанд тусгай маягтаар мэдэгдэхийг .........................гэнэ.
а/декларацийн аргааг татвар ногдуулах б/кадастрын буюу бүртгэлийн аргаар
в/бэлэн бус буюу суутгалын арга
9. Орлого өсөхийн хэрээр татварын дундач хувь өсдөг. Ийм үед их орлоготой этгээд өндөр татвар төлнө. Энэ алинд нь тохирох өгөгдөл вэ?
а/өсгөн бууруулах буюу регрессив б/хувь тэнцүүлсэн буюу пропорциональ
в/өсгөн нэмэгдүүлэх буюу прогрессив
10. Мөнгөний хэдэн хэлбэр байдаг вэ?
а/2 б/3 в/4 г/5
11. Тодорхой хугацаанд өрөө төлөх тухай зээлдэгчийн хүлээсэн үүргийг гэрчилсэн өр төлөх баталгаа аль нь юэ?
а/вексель б/банкнот в/депозит мөнгө
г/чек д/компьютерийн мөнгө
12. Мөнгөний дараахь хэлбэрүүдээс бурууг дурдсан бол аль нь вэ?
а/гүйлгээний хэрэгслийн үүрэг б/өртгийн хэмжүүрийн үүрэг в/наймааны хэрэгслийн үүрэг
г/хуримтлал, хадгаламжийн үүрэг
13. Зээлийн үндсэн үүргийг нэрлэнэ үү ? /3оноо /
14. Ажилгүйдлийг бууруулах арга замыг бичнэ үү? / 2оноо/
15. Албан татварын гол зарчмыг нэрлэнэ үү /3оноо/